2064 онд дэлхийн хүн ам 9.7 тэрбумд хүрнэ
2064 он гэхэд хүн төрөлхтөн 9.7 тэрбумд хүрнэ гэж Америкийн эрдэмтэд таамаглажээ. Судалгааны дүн “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Мэргэжилтнүүд төрөлтийн нийлбэр коэффициентын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийснээр нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоог уг коэффициент харуулж байна. 1950 онд энэ нь 4.7 байсан бол, 2017 онд хоёр дахин буурч 2.4 болжээ. Гэхдээ коэффициент 2.1-ээс доош буурах нь хүн ам цөөрнө гэсэн үг юм.
ХХI зууны сүүлч гэхэд хүн амын тоо 8.8 тэрбум болж буурна гэж судлаачид таамаглаж байна. Тэдний дүгнэлтээр, 2100 онд төрөлтийн нийлбэр коэффициент 1.76 орчим байх ажээ.
Өнгөрсөн жил НҮБ-ын нийтлүүлсэн илтгэлд 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбум болж өснө гэж таамаглаж байсан юм. Илтгэл зохиогчдлын үзэж буйгаар, 2100 он гэхэд хүн амын тоо 11 тэрбум болох ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ