Бекхэмийн хүү Бруклин тэрбумтны охинтой гэрлэх гэж байна

 Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, дуучин Виктория  Бекхэм хоёрын  хүү Бруклин тэрбумтны охин, жүжигчин Никола Пельтцтэй гэрлэх гэж байна.  Хүүгийн ээж Инстаграмд ингэж бичжээ. 

Тэрээр залуу хосод насан туршийн хайр сэтгэл, аз жаргал хүсэн ерөөсөн байна. 

Бруклин хоёр долоо хоногийн өмнө  гэрлэхийг Николагаас хүсч, бүсгүй ч зөвшөөрснийг Инстаграмын өөрийн хуудсанд мэдээлжээ.  Би сайн нөхөр, хүүхэдтэй болоход түүний сайн эцэг байна гэж Бруклин амлажээ.

Никола Пельтц бол жүжигчин бөгөөд америкийн тэрбумтан Нельсон Пельтцийн охин юм.  Бүсгүй хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ