Америкийн эмч коронавирусийн гурав дахь давалгаа ирнэ хэмээн таамаглаж байна
Хэрвээ АНУ-ын эрх баригчид энэ халдварт өвчинд хандаж буй хандлагаа даруй өөрчлөхгүй бол коронавирусийн гурав дахь давалгаа ирж магадгүй тухай америкийн эмч Чад Крилич ярьсныг хэвлэлд бичжээ.
Тэрээр телевизийн “Deutsche Welle” сувагт өгсөн ярилцлагадаа хэрвээ АНУ-ын эрх баригчид шаардлагатай арга хэмжээ авахгүй бол, өвчлөгсдийн тоо улам олон болж мэднэ хэмээн ярьжээ. Хязгаарлалтыг хэтэрхий эрт цуцаллаа, тавдугаар сарын сүүлчээр халдвар авагсдын тоо нэмэгдэж, гэтэл АНУ-ын эрх баригчид эсрэгээр хөл хориог сулруулсан юм гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Дэлхий коронавирусийн халдварын гурав дахь давалгаанд бэлтгэх хэрэгтэй гэж Крилич бас хэлжээ. Одоо бид хоёр давалгааны үед ороод байгаа бөгөөд ханиад томууны улирал ирмэгц томуу, томуу төст өвчин дэгдэх үед коронавирусийн халдвар ихсэж, гурав дахь давалгаа ирнэ гэж тэр тодруулан тайлбарласан байна.
Ийм цаг ирэх эсэх нь улс орнуудын эрх баригчид болон иргэд шаардлагатай арга хэмжээг хэрхэн сахиж байгаагаас, түүнчилэн коронавирусийн вакцин гарч, түүнийг өргөн хэрэглэх эсэхээс шалтгаалах болно гэж эмч хэлжээ.
Эмч вакцины талаар тун шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд вакцин гаргаж авахаар ажиллаж, амжилттай туршиж байна гэх бүх эерэг мэдээ нь хүссэн зүйлээ бүтсэн юм шигээр үзүүлэх гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа ажээ.
Одоо дэлхийд коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 12 саяын босгыг даваад байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ