Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын 25 дахь АВАРГА боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж Монгол Улсын аварга цолны эзэн боллоо. Тэрбээр улсын их баяр наадмын есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын харьяат Н.Батсуурьтай үзүүр түрүү булаалдан ийнхүү төрийн наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ