Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан дааганы  уралдаанд газар газрын 40 гаруй хурдан даага уралдлаа.

 Түрүү магнайд

 -Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан  С.Тэмүүжингийн хул даага

 Аман хүзүүнд

 -Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага

 Айргийн гуравт

 -Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага

 Айргийн дөрөвт

 -Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага

 Айргийн тавд

 -Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ