Японд ухаалаг орчуулагч-маск хийжээ
Японы робот үйлдвэрлэдэг нэгэн компани эзнийхээ хэлсэн үгийг бусад хэлэнд орчуулдаг амны хаалт хийсэн байна гэж “Travel and Leisure” сэтгүүлд бичжээ.
Энэ амны хаалт коронавирусийн халдвараас хамгаалаад зогсохгүй, эзнийхээ хэлсэн үгийг англи, франц, индонез, испани, япон, хятад, солонгос, тай, вьетнам гээд дэлхийн есөн хэлэнд орчуулдаг аж. Амны хаалтыг нэмэлтээр дамжуулан Bluetooth-ээр смартфонд холбодог байна.
Сүүлийн хэдэн жил тус компани Токиогийн нисэх буудалд зориулан орчуулагч-робот бүтээхээр ажиллаж байжээ.
Шинэ амны хаалтыг есдүгээр сард дэлгүүрүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ нь 40 ам. долларын үнэтэй байх гэнэ. Амны хаалтыг эхлээд зөвхөн Японд, хэсэг хугацааны дараа Хятад, Европ болон АНУ-д худалдах ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ