Японд орчуулагч амны хаалт хийжээ

Японы робот үйлдвэрлэдэг нэгэн компани эзнийхээ хэлсэн үгийг бусад хэлэнд орчуулдаг амны хаалт хийсэн тухай  “Travel and Leisure” сэтгүүлд бичжээ.

 

Уг амны хаалт нь коронавирусийн халдвараас хамгаалаад зогсохгүй, эзнийхээ хэлсэн үгийг англи, франц, индонези, испани, япон, хятад, солонгос, тайвань, вьетнам гээд дэлхийн есөн хэлэнд орчуулдаг аж. Амны хаалтыг нэмэлтээр дамжуулан Bluetooth-ээр смартфонд холбодог байна.

 

Сүүлийн хэдэн жил тус компани Токиогийн нисэх буудалд зориулан орчуулагч робот бүтээхээр ажиллаж байжээ. Шинэ амны хаалтыг есдүгээр сард дэлгүүрүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байна. Уг амны хаалт нь 40 ам.долларын үнэтэй байх гэнэ. Амны хаалтыг эхлээд зөвхөн Японд, дараа нь Хятад, Европ болон АНУ-д худалдах ажээ. 

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ