Урианхай сурын харваанд залуу харваач Э.Хосбаяр түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт болж байна.

Өнөөдөр Урианхай болон Буриад сурын харвааны төрлүүд болж байгаа бөгөөд Урианхай сурын харваанд Ховд аймгийн залуу харваач түрүүлжээ. Урианхай сурын тэргүүн байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул спортын мастер Э.Хосбаяр 21 оноогоор түрүүлж Урианхай сурын Монгол улсын мэргэн цол хүртсэн байна.


Харин хоёрдугаар байрыг Завхан аймгийн Тэс сумын харьяат "Мондэ" багийн харваач, улсын мэргэн Б.Хатансайхан эзэлсэн бол гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, "Мондэ" багийн харваач Урианхай сурын мэргэн Ж.Мягмар оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ