Коронавирусийн хүндрэлийг таамаглах арга олжээ

Коронавирусийн халдвар хүнд явцтай байх магадлалыг илрүүлэхийн тулд өвчний бүр эхэнд хоёр удаа шинжилгээ хийж болно гэж хэвлэлд бичжээ.

 

“Известия” сонинд бичсэнээр, коронавирусийн халдвар хүнд явцтай байх магадлалын үүднээс шинжилгээ хийх арга олсон байна. Оросын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрэхийн өмнө Хятадаас авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

 

Хүнд явцтай өвчтөнүүдэд IgM төрлийн эсрэг биет хожуу бий болдог нь дээрх мэдээллээс харагдсан  байна. Ийнхүү  өвчтөнд коронавирусийн халдвар хүнд явцтай байх магадлалыг илрүүлэхийн тулд бүр эхэнд нь полимеразын гинжин урвалын болон эсрэг биетийн иммуноферментийн гэсэн хоёр шинжилгээ хийж болох ажээ. Нэг нь өвчилсөн эсэхийг тодруулах бол хоёр дахь нь өвчний эсрэг биет байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ юм.

 

Ийм арга нь эрсдэлтэй бүлэгт багтдаг настай өвчтөнүүдийг эмчлэхэд чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Дэлхий нийтэд  коронавирусийн нөхцөл байдал түгшүүртэй хэвээр байгаа билээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ