Хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа
Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ Хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчим тэр дундаа Хүй долоон худаг орчим бороо ихтэй байгаа учраас Морины салбар хорооноос уралдааныг хойшлуулсан байна. Хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхайгаас хөдлөх байсан юм.
Одоогоор Морины салбар хороо хуралдаж, цаг агаарын нөхцөл байдлыг харж, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан шийдвэр гаргах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ