АНУ-д ирэх долоо хоногт цаазын ялыг сэргээнэ
АНУ-ын эрх баригчид дараа долоо хоногоос цаазын ялыг сэргээнэ гэж Associated Press агентлаг уламжилсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүмүүсийн хэлснээр, даваа гарагаас цаазын ялыг ёсоор болгох ажээ. Тухайлбал, хүүхдийн амь нас бүрэлгэсэн хэргээр ялын дээд авсан Индиана муж улсын гурван ялтныг хортой тариагаар үхүүлэх аж.
Энэ үеэр гэмт хэрэгтнүүд болон хохирогчдын гэр бүлийн гишүүдийг байлцахыг зөвшөөрсөн бөгөөд гэхдээ бүгд амны хаалт зүүх ёстой аж. Мэдээллээс харвал Америкийн эрх баригчид 2003 онд сүүлийн удаа цаазын ялыг гүйцэтгэж байжээ.
Холбооны улсын хэмжээнд цаазын ялыг ёсоор гүйцэтгэхийг зогсоох тухай доод шатны шүүхийн тогтоолыг өмнө нь цуцалсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг АНУ-ын дээд шүүх авч хэлэлцээгүй юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ