Эрүүл амьдрах тухай түгээмэл яриаг няцаажээ

Эмч, телевизийн хөтлөгч Александр Мясников “Россия 1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, эрүүл амьдрахтай холбоотой түгээмэл яриаг няцаажээ.

 

Мах идэх маш хортой гэсэн цуу яриа дэгдсэн байсан. Энэ бүтээгдэхүүн нь зүрх, судасны үйл ажиллагааг гэмтээдэггүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийснийг Мясников дурджээ. Мөн мах нь олон амин дэм, микро элементийн үнэлш баршгүй эх сурвалж юм. Гэхдээ мах нь гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлийн хүчин зүйл яалт ч үгүй мөн гэж Мясников хэлсэн байна.

 

”Долоо хоногт гурван удаа тодорхой хэмжээний мах идэж болно. Идэх ч хэрэгтэй” гэж тэрээр дурджээ. Өдөр бүр заавал алхах хэрэггүй. Алхахын оронд усанд сэлэх юм уу гүйж байхыг тэрээр санал болгожээ.

 

“Хамгийн гол нь хөдөлгөөнтэй бай. Биед ачаалал авахгүй байх нь зөвхөн зүрх судасны өвчин үүсгээд зогсохгүй хорт хавдрын суурь болдог" гэдгийг Мясников дурджээ.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ