Ким Кардашиан АНУ-ын тэргүүн хатагтай "болох" уу?
Реппэр Канье Уэст 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад удаагүй байгаа билээ. Гэвч хүмүүс түүнийг Ерөнхийлөгч болж чадах эсэхийг бус, Ким Кардашиан ямархуу тэргүүн хатагтай болохыг ам уралдан ярьцгаах болжээ.
Кардашиан сүүлийн жилүүдэд боловсролоо дээшлүүлэн хууль судалж, тэр байтугай цагаан ордонд ч хэд хэдэн удаа ороод гарсан түүхтэй ч реалити шоуны од нэгдсэн улсын тэргүүн хатагтай болно гэхээр олон хүмүүс төсөөлж чадахгүй байгаа бололтой.
Канье Уэстийн мэдэгдлээс хойш твиттер дээр #FirstLady хэмээх хаштаг олон үзэгдэх болж, хүмүүс Ким Кардашианы реалити шоуны ичгэвтэр хэсгүүдийг ихээр нийтлэх болсон байна. Тухайлбал, түүний эгчтэйгээ зодолдож байгаа бичлэг, Ерөнхийлөгчийн ширээний ард селфи хийж буй эвлүүлэг зэргийг хүмүүс нийтэлсэн харагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ