Ирээдүйд дэлхий шинэ аймшигт вирустэй нүүр "тулна"
"Ирэх арван жилд дэлхий коронавирусийн бас нэгэн халдвартай нүүр тулна. Энэ нь мөн амьтнаас хүнд халдана" гэж Сингапурын эрдэмтэд үзэж байна.
Анагаах ухааны Duke-NUS сургуулийн шинэ халдварт өвчний хөтөлбөрийн захирал Ван Линьфагийн хэлснээр, дэгдэлт хэзээ үүсч, шинэ вирусийн аюул хэр ноцтой байх нь одоогоор тодорхойгүй ч ийм вирус гарч ирэх нь “туйлын тодорхой” гэжээ. Өөр нэг таамаглал нь одоогийн коронавируст хамаатай юм.
“Sars-CoV-2 нь хүнээс амьтанд, хэсэг хугацааны дараа амьтнаас хүнд халдварлаж болно гэдэгт эрдэмтэд сэтгэл зовинож байна” гэж шинжээчийн хэлснийг “Streits Times” сонины долоодугаар сарын 7-ны дугаарт иш татан дурджээ.
"Сарьсан бавгаахайн халдварлуулах төлөв хамгийн их аюултай юм. Учир нь энэ амьтан коронавирусийг огт шинж тэмдэггүйгээр тээж, амьтан болон хүнийг аль алиныг нь халдварлуулж болох юм" гэж профессор онцолсон байна.
"Ирээдүйд дэлхий шинэ аймшигт вирустэй нүүр тулах бөгөөд үүнтэй харьцуулахад коронавирус тийм ч ноцтой биш санагдана" гэсэн таамаглалыг Америкийн эрдэмтэн Майкл Грегер тавдугаар сарын сүүлчээр дэвшүүлсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ