Валентин Богданов: АНУ дахь эмх замбараагүй байдал нь арьсны үзэлтэй холбоогүй

“Америкийн институтүүдийг хүлээн зөвшөөрдөг хүчин болон эдгээр институтийн үнэ цэнийг няцаадаг хүчин хооронд мөргөлдөж байна. Эхнийх нь Америкийг одоо байгаа чигээр нь байлгахыг хүсдэг бол хоёр дахь нь АНУ-ыг бүхий л үнэт зүйлсийн хамт хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь давагдашгүй зөрчил юм” гэж Нью-Йорк хотод ажилладаг Бүх Оросын телевиз-радиогийн хорооны сурвалжлагч Валентин Богданов ярьжээ.

 

Жорж Флойдыг алагдсаны дараа эхэлсэн “Хар арьстнуудын амь нас чухал” хэмээх хөдөлгөөний эсэргүүцлийн ажиллагаа  нь арьс өнгөний үзэлтэй огт хамаагүй юм тэрээр хэлжээ. Эмээгийнхээ гэрийн хашаанд бууны суманд өртөж алагдсан долоон настай хар арьстан охинд тохиолдсон явдлаас сурвалжлагч ярьсан байна.

 

"Машинаас хар арьст залуус үсрэн бууж, хамаа намаагүй бууджээ. Охиныг цагаан арьстнууд, арьс өнгөний үзэлтнүүд алаагүй ч жагсаал дээр энэ тухай хэлэхгүй байна. Түүний нэрийг бариад хэн ч хөшөө дурсгалыг эвдэн нураахаар яваагүй юм. “Хар арьстнуудын амь нас чухал” хөдөлгөөн энэ тухай ер дурсахгүй байна” гэж Бүх Оросын телевиз-радиогийн хорооны сурвалжлагч ярьжээ.

 

“Америкийн нийгэмд хэрцгий догшин явдал урьд хожид байгаагүй хэмжээнд хүрлээ. Хүмүүс нэг нэгнийгээ сонсохыг үл хүсч, бие биенээ дайсан хэмээн зарлаж байна. Ингэснээр нийгмийн хуваагдал ихсэж байна” гэж тэрээр тэмдэглэжээ.

 

“Дональд Трамп үүн дээр тоглолт хийж, өөрийн сонгогч нарт хандаж байна. Тэрээр Америкийн нийгмийг хагаралдуулахыг хүсэхгүй байгаа нь мэдээж боловч нөхцөл байдалд демократ болон либерал үзэлтэй залуус түүнийг огт сонсохгүй байна” гэж Валентин Богданов онцлон дурджээ.

 


Долоодугаар сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр хэд хэдэн зэвсэгт халдлага болсон байна. Зэвсэг хэрэглэсэн элдэв будлианы улмаас Чикаго хотод 13 хүн амь үрэгдэж, 67 хүн шархаджээ.  Нью-Йорк хотод зургаан хүн алагдаж, 44 хүн шархадсан байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ