Трамп "Аугаа их Америкчууд"-ын өөрийн хувилбарыг танилцуулжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тусгаар тогтнолын өдрөөр баярын үг хэлэхдээ, аугаа их америкчуудын жагсаалтын өөрийн гэсэн хувилбарыг танилцуулсан байна. Түүний хэлсэн үгийг Цагаан ордны албан ёсны Twitter хаягаар дамжуулжээ. 

 

"Тусгаар тогтнолын төлөө дайны үеийн ерөнхий командлагч Жорж Вашингтон жагсаалтыг тэргүүлэх ёстой" гэж америкийн удирдагч хэлсэн байна. Мөн жагсаалтад АНУ-ын тусгаар тогтнолын дайны удирдагч Бенжамин Франклин, АНУ-ын анхны Сангийн сайд Александр Хамильтон, ерөнхийлөгч Томас Жефферсон, Жон Адамс, Жеймс Мэдисон, Авраам Линкольн, Рональд Рейган нар оржээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн домогт өгүүлдэгээр, АНУ-ын анхны далбааг оёсон оёдолчин Бетси Росс болон тэргүүн хатагтай Долли Мэдисон нарыг алдрын жагсаалтад оруулсан байна.


Америкийн удирдагч зохиолч Гарриет Бичер-Стоу, Улаан загалмайг үндэслэгч Клара Бартон, африк гаралтай анхны америк бейсболчин Жеки Робинсон, дэлхийн хоёрдугаар дайны үеийн генерал Жорж Паттон, Дуглас Макартур нарыг бас нэрлэжээ.

 

Өмнө нь Трамп эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хөшөө дурсгалыг эвдэн сүйтгэсэн нөхцөлд үндэсний баатруудын хөшөө бүхий парк байгуулахаа зарласан юм. Төрийн тэргүүн Рашморын уулан дахь дурсгалын цогцолборын дэргэд үг хэлэхдээ "Парк гадаа ил байх бөгөөд энд өнгөрсөн үеийн аугаа хүмүүсийн хөшөө л байх болно" гэж онцлон тэмдэглэсэн байна.

 




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ