16 настай хөлбөмбөгчин аянганд цохиулсан ч амьд гарчээ
Москвад “Знамя труда” клубийн 16 настай хөлбөмбөгчний сүлжээнд тавьсан дүрс бичлэгт түүний аминд хүрэх шахсан тэр агшин бичигджээ.
Иван Заборовский гэдэг залуу аянганд цохиулсан байна. Энэ агшинд түүний эргэн тойронд бусад тоглогч байгаагүй аж. Тэнгэр үүлэрхэг байсан ч аянга буух шинж тэмдэг байгаагүй ажээ. Чухам юу болсныг багийнхан нь тэр даруйдаа ойлгоогүй байна. Гэхдээ дасгалжуулагч учрыг нь мэдэж тамирчны зүрхэнд шууд бус массаж, хиймэл амьсгал хийжээ.
Ингээд түргэн тусламж ирж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан байна. Ийнхүү түүний амь нас аюулгүй болжээ. Клубын төлөөлөгчдийн хэлснээр, одоо түүний биеийн байдал тогтвортой бөгөөд зүрхний бичлэг хэвийн гарсан байна. Гэхдээ аянгын цэнэг ороод, гарсан биеийн хэсэгт ихэд түлэгджээ.
Өөрөөр хэлбэл тэрээр аянганд шууд өртсөн бөгөөд ийм тохиолдолд амьд гарах магадлал огт байдаггүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ