БНХАУ-ын төрийн албан тушаалтанд авлигын хэргээр ял оноожээ

БНХАУ-ын төвийн бүсэд байрлалтай Хунань мужийн Чэнчжоу хотын Ардын шүүхээс тус улсын чанарын хяналт шалгалт, хорио цээр хариуцсан төрийн төв байгууллагын дэд дарга асан Вэй Чуаньчжунуг авлигын хэргээр бүх насаар нь хорих шийтгэл оногдуулсан талаар 6 дугаар сарын 19-нд “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна.


Шүүхээс түүний бүх эд хөрөнгө, олсон орлогыг хураан авч улсыг хохиролгүй болгох шийдвэр гарсан. Тэрээр уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцсон мөн хууль бус томилгоо хийж байсан үйлдлийнхээ төлөө нэг биш удаа бэлэн мөнгө, бэлэг авч байжээ.


Ардын шүүхээс Вэй Чуаньчжуну нь нийт 123 сая юань /17,3 сая гаруй ам.доллар/-ийг авлигын замаар олсныг тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ