Рэппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд "өрсөлдөнө"
Рэппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй дахин илэрхийллээ. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа "Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" хэмээн жиргэжээ. Ингэхдээ тэрбээр Америкийн төрийн далбаа бүхий эможи болон #2020VISION хаштаг ашиглажээ. Гэхдээ аль намаас өрсөлдөх талаар тодорхой бичээгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болох бөгөөд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд Найрамдах намаас одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар өрсөлдөхөөр сунгаанаас гарч ирсэн. Харин Канье Уэстийн хувьд бие даан өрсөлдөхөөр бол сонгуулийн саналын хуудсанд түүний нэрийг нэмэх хугацаа нь хараахан болоогүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ