Өвөр Монголд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ
Өвөр Монголын Өөртөө Засах Орны нэгэн малчин тарваган тахлаар өвчилснийг нотолжээ. Баян-Нуур хотын эрүүл мэндийн хорооны мэдэгдсэнийг иш татан "Синьцзинбао" сонинд ингэж бичсэн байна.
“Тэр малчин өвчин тусахаасаа өмнө тарваган тахлын эпидемиологийн голомтод очоод ирсэн бөгөөд одоо түүнийг тусгаарлан эмчилж, биеийн байдал нь тогтвортой байгаа” гэж дээрх хороо мэдэгджээ.
Ийнхүү Баян-Нуур хотын Урд Жунчи хошуунд эпидемиологийн сэрэмжлүүлгийн гурав дахь түвшин зарласан байна.
Хотын хүн амын дунд өвчин тархах аюул бий гэж эрх баригчид хэлээд, тарвага агнахгүй байж, өвчилсөн тохиолдол илрэх юмуу сэжигтэй байдал гарвал энэ тухай нэн даруй мэдээлэхийг зөвлөжээ.
Оросын Бүгд Найрамдах Алтай Улстай хиллэдэг Монгол улсын бүс нутагт хоёр хүн тарваган тахлаар өвчилснийг Улаанбаатар хотод суугаа Оросын элчин сайдын яам мэдээлсэн. Тус орны эрх баригчид яаралтай арга хэмжээг нэн даруй авсан учир сэтгэл зовинох шалтгаан байхгүй гэж мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ