Дэлхийн хамгийн баян хүний хөрөнгө улам өссөөр байна

Amazon” компанийн тэргүүн Жефф Безос гурван жил дараалан дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байна. Түүний хөрөнгө саяхан дахин дээд амжилт тогтоосныг хэвлэлд бичжээ.


Үүнийг “Bloomberg” агентлагийн жагсаалтаас харж болох юм. РИА Новости агентлагийн тэмдэглэснээр, Безос өнгөрсөн жилийн өөрийн дээд амжилтыг эвджээ. 


Одоогийн байдлаар түүний хөрөнгө 171,6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байга бөгөөд өнгөрсөн жил энэ үзүүлэлт 167,7 тэрбум байсан юм. “Amazon” компанийн хувьцааны үнэ өссөнөөр ийм үр дүнд хүрсэн байна. Нэгж хувьцааны үнэ 4,4 хувиар өсч, өөрийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Цар тахлын хүнд хэцүү үед хүмүүсийн санхүүгийн байдалд ялгаа гарч байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. 



Безос “Amazon” компанийг номын худалдааны интернэт дэлгүүр маягаар бүр 1994 онд байгуулжээ. Барааны нэр төрөл аажмаар өргөжиж, өөрийн хэвлэх үйлдвэр, кино студитэй болж, өөрийн брэндийн цахилгаан техник үйлдвэрлэж, дэлхий даяар түргээлтийн хамгийн  компани болсон юм.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ