Нэгэн эр 150 кг жин хаяж амьдралаа эрс өөрчилжээ

АНУ-ын Зак Мур гэх нэгэн эр дасгал хөдөлгөөн хийлгүйгээр жингээ хасаж чаджээ. Тэрээр зүгээр л хооллолтондоо анхаарснаар амьдралаа өөрчилжээ.  


Урьд нь Зак түргэн хоол идэхгүй өдөр гэж үгүй байжээ. Тэрээр өдөрт ойролцоогоор 8 литр хийжүүлсэн ундаа уудаг байсан аж. Түүний жин 227 кгд хүрэхэд алхаж явахад нь туйлын хэцүү болсон ч холлолтондоо анхаарахгүй хэвээр л байжээ. 


Ингээд 2013 онд тэрээр хоолны хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хоолны маш хүнд хордлого авсан тэрээр төрөл төрөгсөдтэйгээ бараг л салах ёс гүйцэтгэсэн бөгөөд эмнэлгийн орон дээр долоо хонохдоо 27 орчим кг турсан байна. Ийнхүү эмнэлгээс гарсныхаа дараа тэрээр амьдралаа өөрчилж, турахаар хатуу шийджээ.



Ингээд Зак гахай, хонины мах болон түргэн хоол идэхээ больжээ. Үүний үр дүнд хэдэн сарын дараа түүний жин 177 кг болсон байна. Нэг жилийн дараа эмч нар түүнд ходоодны мэс засал хийжээ. Ингээд 2015 он гэхэд түүний жин 77 кг болж хэвийн хэмжээндээ хүрсэн байна. Түүнийг эхнэр, хүү хоёр нь байнга дэмждэг байжээ. Тэрээр фермдээ тахиа, цацагт хяруул, ямаа болон адуу үржүүлж, эрүүл амьдралын хэв маягийг сахиж байгаа гэнэ.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ