Дуучин Сиа "эмээ" болжээ

Дуучин Сиа насанд хүрсэн хоёр эрэгтэй “хүүхэд” үрчилж авсан гэдгээ зарлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл нэг хүү нь Сиаг ихэр нярайгаар шагнаж, эмээ болгожээ.


Австралийн дуучин өдгөө 44 настай Сиа энэ тухайгаа энэ долоо хоногийн Apple music подкастад оролцож байхдаа ярьжээ. Тэрбээр “Миний бага хүү ихэр хүүхэдтэй болсон. Ингээд би эмээ болчихлоо шүү дээ” хэмээн ярьжээ.


Хөвгүүд нь Сиаг гэртээ Нана хэмээн дууддаг аж. Гэвч Сиа өөрөө бол яг л Крис Женнер шиг Лоули (Lovely) хэмээн дуудуулахыг хүсдэг гэнэ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ