ОХУ-ын иргэд Үндсэн хуульдаа оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжив

Оросын Сонгуулийн төв комисс долоодугаар сарын 2-нд Москвагийн цагаар 00:45 цагт (УБ-ын цагаар 05:45 цаг)  ОХУ-ын Үндсэн хуульд засвар оруулах нийт Оросын санал хураалтын протоколын 90,04%-ийг тоолжээ.


Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, санал өгсөн сонгогчдын 77,93% нь Үндсэн хууль оруулах засварыг дэмжиж, 21,27% нь эсэргүүцсэн байна.


Нийт орны хэмжээнд ирц бараг 65% болжээ. Энэ нь маш боломжийн үзүүлэлт юм гэж Сонгуулийн төв комиссын тэргүүн Элла Памфилова мэдэгдсэн байна. Үндсэн хуульд оруулах засварын талаарх санал хураалт дөрөвдүгээр сарын 22-нд болох ёстой байсан юм. Гэвч коронавирусийн цар тахлын үед эпидемиологийн ээдрээтэй нөхцлөөс болоод санал хураалтыг хойшлуулжээ.  


Ийнхүү санал хураалт зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ны хооронд болжээ. Санал хураалтын явцад ноцтой зөрчил гараагүй байна. Түүнчлэн Москва болон Нижегород мужид онлайнаар санал өгч болж байжээ.






Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ