Ши Жиньпинтэй адилхан хятад дуучны "Tik Tok"-г хаажээ
Хятадын дуурийн дуучин Лю Кэциний Tik Tok сүлжээн дэхь аккаунтыг төрийн тэргүүн Ши Жиньпинтэй адилхан гэсэн шалтгаанаар хаасан байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.
Дуучны өөрийнх нь ярьснаар, энэ шалтгаанаар түүний аккаунтыг гурав дахиа хааж байгаа аж. Гэхдээ тэрээр өөрийгөө хэн гэдгийг удаа дараа танилцуулж байсан аж. Одоо түүний хуудсанд нэвтэрч болж байгаа хэдий ч дүрс бичлэгүүдийнх нь комментыг хаажээ.
Хятадын ерөнхийлөгчтэй адилхан 63 настай дуучин Берлинд амьдардаг байна. Өөрийн дуу бүхий дүрс бичлэгийг тавьдаг түүний хуудсыг 41 мянга гаруй хүн дагадаг ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ