Хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдах цэнгэлдэх ашиглалтад оржээ
"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах цэнгэлдэх хүрээлэнгүүд ашиглалтанд орж эхэлсэн. Энэ удаад "Катар-2022" ДАШТ-ийг хүлээн авах “Эдүкейшн Сити” цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орлоо. "Цөлийн алмааз" гэгдээд буй энэхүү 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн нь ирэх 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах найман цэнгэлдэхийн нэг юм.
Тус цэнгэлдэх хүрээлэн нь гурвалжин хэлбэртэй, очир алмаазан гадаргуутай бөгөөд нар мандаж, тэнгэрт голлох тусам гадаргуу нь өнгөө өөрчлөх аж.
Катар улс өмнө нь Халифа олон улсын цэнгэлдэх болон Аль Жануб цэнгэлдэх хүрээлэнгүүдийг ашиглалтанд оруулаад байсан юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс 2020 оны төгсгөл гэхэд Аль Райан болон Аль Байт зэрэг хоёр цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ