400 жил цөлд ургасан "Амьдралын мод"
Өдөртөө агаарын температур сүүдэр газарт цельсийн 40 градус болон түүнээс давж халдаг цөлд ургамал, амьтан цөөхөн, харин мод ховор тааралддаг. Гэвч Бахрейны цөлд маш сонин байдлаар 400 орчим жил ургаж байгаа нэгэн мод байдаг ажээ. Нутгийн оршин суугчид үүнийг “Шаджарат-аль-Хаят” гэж нэрлэдэг бөгөөд орчуулвал “Амьдралын мод” гэсэн үг гэнэ.
Энэ мод ийм гандуу уур амьсгалд удаан хугацаанд тэсч байдгийг таах гэж эрдэмтэд одоо болтол оролдож байгаа аж. Эрдэмтдийн таамгаар хоёр гол тайлбар байдаг аж. Эхний хувилбараар бол модны үндэс нь маш гүнд нэвтэрч, усны үл мэдэх эх үүсвэрт хүрдэг байна. Хоёр дахь хувилбарын хувьд энэхүү мод элсэн ширхэгээс чийг авч “сурчээ”. Ямартай ч “Шажарат-аль-Хаят” гэх мод хэмжээ нь улам томорч, одоо өндөр нь 10 метрт хүрч байгаа гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ