Хүний хөлний хэмжээ наслалттай холбоотой байдаг

Хөлний хэмжээ нь хүний наслалттай холбоотой байж болно хэмээн Кембрижийн их сургуулийн судлаачид үзэж байна. Тэд  3000 гаруй нас баралтын тохиолдлын тоо баримтад дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрчээ.


Ийнхүү дундаж наслалтаараа дээгүүрт ордог хүмүүсийн хөл ямар хэмжээтэй байдгийг эрдэмтэд тодруулсан байна. 38 размерын хөлтэй эмэгтэйчүүд, 42 размерын хөлтэй эрчүүд дунджаар 84 болон 82 наслаж чадна гэдгийг тэдний судалгааны дүн харуулж байна.


Хамгийн бага наслалтын хувьд бол 45 размерын хөлтэй эрчүүд эрт нас бардаг бөгөөд тэд дунджаар 67-69 насладгийг тооцоо харуулжээ. Ингэхдээ үүнээс бага хөлтэй эрчүүд мөн бага насладаг бөгөөд 38 размерын хэмжээтэй хүмүүс дунджаар 68-69 насладгийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.


Харин эмэгтэйчүүдийн хувьд 35 болон 42 размерын хөлтэй хүмүүс дунджаар 68-69 насладаг гэж эрдэмтэд хэлжээ.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ