Олон улсын парламентат ёсны өдөр тохиож байна

Олон улсын парламентат ёсны өдрийг (International Day of Parliamentarism) зургаадугаар сарын 30-нд тэмдэглэдэг. 1889 оны энэ өдөр хуралдсан Олон улсын парламентын холбооны (Inter-Parliamentary Union) бага хурлын дурсгалд зориулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг тогтжээ. Өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа энэ байгууллага дэлхий нийтэд парламентат ёсны институтыг боловсронгуй болгох учиртай бөгөөд хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад уг институт чухал ач холбогдолтой юм.


Хүчтэй, тэнцвэртэй ажилладаг парламенттай байх нь ардчиллын үндсэн шинж тэмдгийн нэг юм. Парламентын гишүүд сонгогчдынхоо эрх ашгийг төлөөлөн ажиллахдаа зохих хуулиудыг баталж, өмнө нь батласан хууль тогтоомжуудын актуудад засвар оруулах замаар эрх ашгийг нь хамгаалах ёстой юм. Үйл ажиллагаагаараа иргэдийн аж амьдралыг сайжруулахыг эрмэлзэж, хүн амын хамгийн эмзэг давхаргынхныг хамгаалахаа мартдаггүй парламент бол парламентат ёсны эрхэм дээд зарчмуудын илрэл мөн.


10 дугаар зуунд байгуулагдсан Исландын Альтинг  хамгийн ахмад парламентад тооцогддог. Хууль тогтоомжийн засаглалын төлөөллийн байгууллагын хоёр хэлбэр буюу нэг танхимт болон хоёр танхимт парламент гэж байдаг.  Дэлхийн 20 гаруй оронд парламентат ёсны үндэсний өдрийг тэмдэглэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ