Европын холбоо Канад, Гүрж, Япон зэрэг 14 улсад хилээ нээхээр мэдэгдэв

Европын холбоо долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 14 улсын иргэдэд хилээ нээж байгаагаа зарлалаа. Энэхүү жагсаалтад Орос, АНУ, Хятад, Бразил улсууд багтаагүй байна. 


Европын холбооны эрх баригчдын шийдвэрлэснээр аюулгүй улс орнуудын жагсаалтад:


Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Марокко, Шинэ Зеланд, Руанда, Серби, Өмнөд Солонгос, Тайланд, Тунис болон Уругвай улсыг багтаажээ. Гэвч энэ жагсаалтыг хоёр долоо хоног тутам эргэн харж, өөрчлөлт оруулах магадлалтай байгаа юм. Хэрвээ Хятад улс Европын орны иргэдийг хилээр нэвтрүүлэх эрх олговол Хятадын иргэдэд ч мөн хилээ нээнэ гэдгээ мэдэгджээ. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ