"С.Жавхлаан, Монгол оронд чам шиг тэнэг хүн байсангүй"

УИХ-ын сонгуульд Увс аймагт АН-аас өрсөлдсөн С.Жавхлан өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж, нутгийнхаа ард иргэдэд гомдож буйгаа илэрхийлсэн. Бүр өөрийнх нь дууг дахиж битгий сонсоорой, мөнгөөр бороо орохоо больсон цагт Увсад очно хэмээсэн. Тэгвэл найруулагч Д.Галбаяр түүний энэ үг, үйлдлийг буруутгаж, зөвлөгөө өгчээ. 


Тэрбээр "Анддаа. Сүүлийн хоёр өдөр Монгол оронд чам шиг тэнэг хүн байсангүй. Бүгд л шоолж байна, даапаалж байна, элгээ хөштөл инээж байна, доромжилж байна, харамсаж халаглаж байна, зарим нь хэлэх үгээ олж ядаж байнаа анд минь. Гэхдээ тэдний буруу биш ээ! Энэ бүхний шалтгааныг чи өөрөө л өгсөн шүү дээ. Би өмөөрөх гэсэнгүй ээ! Өшиглөх ч гэсэнгүй! Өрөвдөх ч бодол алга! Үнэндээ бол чиний буруу! Алдах үед нь дэвсээд яахав л гэцгээнэ. Дэвсэх шалтгаан нь бас л чи өөрөө...Уран бүтээлийн андууд бололцсоноос хойш 17 жил өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа л даа. Чамайг бүрэн мэддэг болсон гэж хэлэхгүй л дээ. Чи бол үргэлж оньсого шиг байдаг. Таагдашгүй байдаг. Чиний үйлдлийг бид дандаа хоцорч ойлгодог байсан. Чи үргэлж л найзуудынхаа өмнө нь гишгиж ирсэн. Түрүүлж сэтгэж, түрүүлж сэрж, түрүүлж амьдарч ирсэн. Энэ удаад ч бас чамайг юу бодож ямар өрөлт өрснийг чинь ойлгохгүй л сууна.


Энэ бүгдийг эхлэхдээ чи ийм зүйл болно гэж мэдэж л байсан шүү дээ. Мэдсээр байж хийж байхыг бодоход цаанаа учиртай л байлгүй. Миний бодоход чи "Шударга бус нийгэмд" өөрийнхөө нэр хүндийг уландаа гишгэж байгаад жоохон ч гэсэн цочроо өгөхийг бодсон болов уу л гэж харж байна. Гэхдээ чи чинь "Таалагдах Ял" авчихсан урлагийн хүн шүү дээ! Анд минь... Өмнөөс чинь бачимдаад халаглаад байж суух юм биш ээ! Тээр жил клип хийнэ гэж авч яваад гэнэт гараа хутгаар эсгээд эхлэхэд чинь Донж Төгөлдөр ах бид хоёр тэсэлгүй уйлж билээ. Одоо үнэндээ таавар тааж байх хүсэл алгаа! Юу бодож байгаагаа бидэндээ хэлээд нутгийн түмнээсээ уучлал гуйчих хөгшөөн..." гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ