Парадад оролцуулаагүйд уурссан цэрэг хамгаалалтын машины шилийг хагалжээ

"Хугацаат цэргийн албан хаагч ялалтын баярын арга хэмжээнд оролцож чадахгүй болсноо мэдээд, Оросын хамгаалалтын албаны машины шилийг хагалсан байна" гэж телевизийн Telegram-суваг мэдээлжээ.


Хамгаалалтын албаны цэргийн сөрөх тагнуулын ажилтнууд Аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан парадын өмнө нэгэн ноцтой будлианыг зогсоожээ.


Цэргийн ангийн хугацаат цэргийн албан хаагч Никита Ялалтын парадад оролцох ёстой байсан аж. Гэтэл парад эхлэхийн өмнөхөн хамгаалалтын албаныхны шаардсанаар түүнийг нөөцөд шилжүүлсэн байна. Үүний дараа тэрээр автомат буу авмагцаа хамгаалалтын албаны машины салхины шилийг хагалсан байна. Парадад оролцуулаагүйд тэрээр ихэд бухимдсан бололтой.


Тэрээр техникийн дунд боловсролтой нэгэн байжээ. Уг явдлын дараа түүнийг саатуулсан байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд харин сэтгэцийн эмч нарт үзүүлэхээр явуулжээ.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ