Ялалтын баярын жагсаалд 19 орны 13 мянган цэрэг оролцоно
Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын жагсаал өнөөдөр эхэлнэ. Жагсаалд 19 орны 13 мянга гаруй цэрэг, 200 орчим хуягт машин, 75 нисэх онгоц оролцох урьдчилсан тоо гарчээ.
ОХУ-ын 13 хотод нэгэн зэрэг болох жагсаалд Зөвлөл Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас гадна Хятад, Монгол, Серби зэрэг орны цэргүүд оролцох юм. Монголын 75 цэргийн алба хаагч зургаадугаар сарын 14-нд Москва хотыг зорьсон.
Энэ удаагийн баярт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын удирдагч Ши Жинпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцохгүй бол Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко, Сербийн Ерөнхийлөгч Александер Вучич нар оролцохоо мэдэгдсэн юм.
Зөвлөлт Холбоот Улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр 27 сая хүнээ алдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ