СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Халх голын сав газраар цасан шуургатай тул хальтиргаанаас болгоомжил

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч говь, талын нутгаар салхи явган шуургатай байх тул замын хальтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг ус цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Иймд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, өвлийн дугуйтай орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

МАРГААШ ИХЭНХ НУТГААР ЦАСАН ШУУРГАТАЙ БОЛ 29, 30-НД ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр, маргааш нөгөөдөр /11.28,29/ Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, арванхоёрдугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус хүрнэ.

Мөн голын ай сав хэсгээр буюу Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ