Бразилчууд ерөнхийлөгчөө амны хаалт зүүхийг шаардав
Бразил улсын шүүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонаруд олон нийттэй харилцахдаа заавал амны хаалт зүүж байхыг тулгасан шийдвэр гаргажээ.
Барууны үзэлтэй Болсонару өмнө нь олон нийтийн хэд хэдэн арга хэмжээнд амны хаалтгүй оролцож байв.
Холбооны Шүүхийн шүүгч Ренато Борелли өчигдөр шийдвэрээ нийтэд танилцуулжээ. Шийдвэр ёсоор Болсонару олон нийтийн арга хэмжээнд амны хаалтгүй оролцсон өдөр бүрийн тоогоор 2000 реалийн ($387) торгууль хүлээх болсон байна.
Бразил улс нь коронавирусийн батлагдсан халдварын тоогоор дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа. Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 39,436 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1374 хүн нас барсныг зарласан.
Тус улсад нийтдээ 1.1 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 52 мянган хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ