"Олон улсын олимпын өдөр"-ийг онлайнаар тэмдэглэж байна

Дэлхийн Олимпын өдрийг Олон улсын олимпын хорооноос санаачлан 1894 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын дундуур болдог.


Харин “Олимпын өдөр 2020” өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-нд тохиож байна.  Спорт дахь олон нийтийн оролцоог дэмжих зорилготой уг өдрөөр 1.5, 5, 10 км-ын “Олимпын өдрийн гүйлт”-ийн арга хэмжээ зохиодог байв.


Харин энэ удаад коронавируст цар тахалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс оронд хөл хорио тогтоосон учир онлайнаар “Олимпын өдрийн дасгал”-ыг зохион байгуулж байна.


24 цагийн турш үргэлжлэх дэлхийн хамгийн том, онлайн дасгал хийх уг арга хэмжээнд АНУ-ын гимнастикч Лаури Хернандез, Олимпын биатлоны таван удаагийн аварга Францын Мартин Фуркад, Энэтхэгийн бөх Винеш Фогат, Хятадын цаначин Гу Айлин Эйлин тэргүүтэй тамирчид оролцож байгаа юм.


Хэрэв та алдарт тамирчидтай хамт онлайн олимпын дасгал хийхийг хүсвэл энэ холбоосоор зочлоорой


Энэ өдрийг ЭРҮҮЛ, ЭРЧ ХҮЧТЭЙ, ИДЭВХТЭЙ өнгөрөөхийг уриалж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ