АНУ болон ЗСБНХУ Хятадыг устгахаар төлөвлөж байжээ
“Хүйтэн дайны” жилүүдэд АНУ болон ЗСБНХУ, Хятадын хүн амын үлэмж хэсгийг устгах зорилгоор хоёр орны томоохон хотуудад цөмийн цохилт өгөх янз бүрийн хувилбарыг авч үзэж байжээ. Америкийн “The National Interes” сэтгүүл АНУ-ын Үндэсний архивын газраас танилцуулсан баримт бичгүүдийг иш татан ингэж бичсэн байна.
Тухайлбал, уг сэтгүүл нэгтгэсэн нэгдмэл оператив нууц төлөвлөгөөнд орж байсан 1960-аад оны хэд хэдэн баримтыг иш татжээ. Зөвлөлт-хятадын эвсэлтэй хийх цэргийн мөргөлдөөний цаашдын өрнөлийн тухай хэд хэдэн хувилбарыг эдгээр баримт бичигт дурдсан байна. Эдгээрийн нэгэнд нь хот болон хүн амын хувьд хамгийн бага хохиролтойгоор дан ганц цөмийн болон цэргийн байгууламжид цөмийн цохилт өгөхөөр төлөвлөж байжээ. Харин өөр нэг хувилбарт Хятад, ЗХУ-ын нийгмийн байгууллыг устгах үүднээс дайсны хотуудыг зориудаар устгахаар заасан байна.
Пентагоны бодож төлөвлөж байснаар, хоёр дахь хувилбар нь ЗСБНХУ, БНХАУ-ыг доройтуулж, эдгээрийг аж үйлдвэр хөгжсөн томхон гүрнүүдийн тооноос гаргаж, дайны дараа “АНУ-д таатай” хүчний тэнцвэрт байдлыг хангах ёстой байжээ. Хятадын хувьд ийм тактик нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй юм. Учир нь тэр жилүүдэд тус орны хүн амын ихэнхи хэсэг нь хот биш хөдөө нутагт амьдарч тул Хятадын хүн амын гуравны нэгийг устгахын тулд АНУ-ын арми хэтэрхий олон цөмийн цэнэгт хушуу гаргана гэдгийг Америкийн цэргийн командлал хүлээн зөвшөөрч байжээ.
Гэхдээ Югослав, Албани, Болгар, Румын зэрэг Европ дахь ЗХУ-ын холбоотнуудад цөмийн цохилт өгөх асуудал АНУ-ын төлөвлөгөөнд ороогүйг “The National Interes” сэтгүүлд тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ