"BMW" 6000 ажилтнаа цомхотгохоор болжээ
"BMW" авто концерн коронавирустэй холбоотой хямралын улмаас ажилчдаа 6000-аар цөөлөхөөр төлөвлөж байна. Удирдлагынх нь зүгээс 6000 хүнийг орон тооны цомхотголд оруулахаар шийдсэн бөгөөд түр гэрээтэй хүмүүс ажлын байраа орхих тул халагдсан хүний тоо 10 мянгад хүрч магадгүй юм.
Хэвлэлд бичсэнчлэн сайн дурын үндсэн дээр хийгдэх цомхотгол нь ихэвчлэн ахмад ажилчид руу чиглэх гэнэ. "BMW"-д өрсөлдөгчидтэйгээ ижил төстэй замаар явахаас өөр арга олдсонгүй бололтой.
Дашрамд дурдахад "Даймлер" 15 мянга, "Ауди" 9,5 мянган ажилтнаа цомхотгох аж. 2020 оны 1-5-р сарын хооронд Европын холбооны шинэ автомашины эрэлт хэрэгцээ 41,5 хувиар, Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны баримт бичгийн дагуу борлуулалт нь Испани, Италид тус бүр 54.2, Францад 45.8, Германд 35 хувиар буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ