YouTube-ын тухай сонирхолтой баримтууд
Орчин үеийн интернэт ертөнцийг YouTube-гүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Домог мэт ярианаас үзвэл, анх үүсгэн байгуулагчид нь дүрсээр танилцах сайт бий болгохоор төлөвлөж байсан ч эцэстээ энэ нь дэлхийн хамгийн нэртэй дүрс бичлэгийн сервис болжээ. Өнөөдрийн байдлаар 60 жилийн хугацаанд АНУ-ын телевизийн гол гурван сүлжээгээр үзүүлж байсан контентуудаас илүү их бичлэгийг 60 өдөрт YouTube-т ачааллаж байна.
Ингээд YouTube-ийн тухай олон сонирхолтой тоо баримт, мэдээлэл байдаг бөгөөд бид эдгээрээс заримыг нь танилцуулж байна.
1. YouTube PayPal-ын ачаар бий болжээ
YouTube-ыг Чед Херли, Стив Чен болон Жоед Карим нар 2005 онд үүсгэн байгуулжээ. Энэ гурав өөр нэг интернет стартап болох PayPal дээр ажиллаж байсан аж.
PayPal-ыг eBay порталд худалдсан мөнгөөр YouTube-т анхны хөрөнгө оруулжээ. Хэрвээ PayPal байгаагүй бол YouTube байхгүй байсан байх.
2. YouTube-ыг танилцах сайт байлгахаар төлөвлөж байжээ
Портал уг нь «Tune In Hook Up» (англиар «уулзах шалтаг») гэсэн нэр авах ёстой байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ