Жон Кеннедийн эмэгтэй дүү таалал төгсчээ

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн эмэгтэй дүү Жин Кеннеди Смит 92 настайдаа хорвоог орхилоо. Энэ тухай "Тhe New York Times" сонин пүрэв гарагт мэдээлсэн байна.


Тэрээр Нью-Йоркын Манхэттен дүүрэг дэхь гэртээ нас баржээ. Ийнхүү Жозеф болон Роза Кеннедийн есөн хүүхдээс ганц нь ч мэнд үлдсэнгүй. "1928 оны хоёрдугаар сарын 20-нд төрсөн Жин Кеннеди Смит 1993-1998 онд АНУ-аас Ирландад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Тэрээр Умард Ирландын энх тайвны үйл явцад тэр тусмаа 1998 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Белфастын гэрээнд гарын үсэг зурахад чухал үүрэг гүйцэтгэжээ" гэж "The New York Times" онцолжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ