Никита Хрущевын хүү АНУ-д нас баржээ
ЗХУКН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущевын хүү Сергей 85 насандаа АНУ-д нас барсныг түүний найз Гэри Пауэрс РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэлжээ.
“Надад гэр бүлийнхэнтэй нь утсаар ярих боломж олдож, түүний нас барсныг тэд нотолсон юм” гэж тэрээр хэлсэн байна. Энэ мэдээллийг Сергей Хрущевын ач охин Нина хэлжээ. Хуучин зөвлөлтийн удирдагчийн хүү зургаадугаар сарын 18-нд нас барсныг дитпломатч асан Марк Гаррисон телевизийн РЕН ТВ сувагт мэдээлсэн байна.
Сергей Хрущев нь сансрын системийн зохион бүтээгчээр ажиллаж, 1963 онд түүнд социалист хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. 1990-ээд онд тэрээр АНУ-д цагаачилж, 1999 онд америкийн харьяат болсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ