Гондурасын ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ
Гондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес "COVID-19"-өөр өвджээ. Гэхдээ хөнгөн туссан болохоор түүнд эмч нар эм бичиж өгөөд, амрахыг зөвлөж байгаа аж.
Ирэх аравдугаар сарын 28-нд 52 нас хүрэх тэрээр улсынхаа 55 дахь ерөнхийлөгч бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 27-ноос төрийн тэргүүнээр ажиллаж буй юм. Харин тэргүүн хатагтай Ана Гарсиа болон ойр байдаг хоёр ажилтнаас нь коронавирусийн халдвар илрээгүй аж.
Өнөөдрийн байдлаар тус улсад цар тахлаар халдварласан 9.6 мянган хүнээс 330 нь хорвоог орхиод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ