Селена Гомез инстаграм хаягаа "алджээ"
Селена Гомез хар арьстнуудын дуу хоолойг улам сайжруулах зорилгоор өөрийн зүгээс тодорхой ажлуудыг хийсээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногт поп од инстаграм хаягаараа дамжуулж хар арьстан түүхийн идэвхтнүүдэд түүхээ хуваалцах боломжийг олгожээ. Тэрээр энэ сарын 14-нд түүхээ хамгийн сайн мэддэг, 1960 онд дөнгөж зургаан настайдаа Өмнөд мужийн бага сургуулийг орхисон, анхны хар арьст оюутан Руби Бриджэд инстаграм хаягаа өгчээ.
Руби Бриджэ зуун наян сая дагагчтай инстраграмаа ашиглуулж буй Селена Гомезед талархал илэрхийлснийхээ дараа Нью Орлеансийн цагаан арьстнуудын сургууль болох Уильям Фрэнц бага сургуулийн нэгдүгээр ангид элссэн цагаасаа хойших бичлэгүүдийг хуваалцах замаар энэ мөчийг зөв ашигласан байна. Яагаад бид хар арьст ахан дүүс маань хар арьст хүмүүсийнхээ амьдралыг аврахын тулд энэ тэмцэлд эв нэгдэлтэй байх ёстойг ойлгоход тань туслах болно" гэх утгатай үгийг хэлэн бичлэгийг эхлүүлжээ. Тэрээр "Энэ бол бидний хуваалцсан түүх гэдгийг бүгд санаж баймаар байна. Энэ бол таны өв мөн" хэмээн онцолжээ.
Мөн бусад хар арьстнуудын дуу хоолойг Гомез өөрийн Инстаграмд сүүлийн өдрүүдэд оруулсан юм. "Black Lives Matter" хөдөлгөөнийг хамтран үүсгэн байгуулагч Алисия Гарза, зохиолч Ибрам X.Кенди, сэтгүүлч Желани Кобб, жүжигчин Кендрик Сэмпсон, Харвардын их сургуулийн профессор Сара Элизабет Льюис, транс зохиолч Ракуэл Уиллис нар түүний инстаграм хаягаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ