Эвдэгдээгүй хэвээр буй дэлхийн дээд амжилтууд- Дэлхийн хамгийн бүдүүн хүн
Дэлхийн хамгийн бүдүүн хүн
Хэнийг ч дагуулахааргүй их жинтэй нэг хүн түүхэнд бичигдэж байжээ. Жон Брауэр Миннок гэх эр 635 кг жинтэй учир "дэлхийн хамгийн хүнд хүн" гэсэн төрөлд дээд амжилт тогтоосон байна. Миннок хэзээ ч туранхай байгаагүй бөгөөд 12 настайдаа 133 килограмм байжээ. Тэрээр 22 настайдаа 185 см өндөр, 230 килограмм жинтэй байсан ажээ.
Түүний хэт их жин эрүүл мэнд нь муудах гол шалтгаан болсон бөгөөд бие нь хэт их шингэн ялгаруулдаг байсантай холбоотой байжээ. Тэрээр эмнэлэгт 16 сар хэвтэх хугацаандаа 419 кг жин хассан нь бас нэгэн дээд үзүүлэлт болжээ. Тухайлбал,бүх цаг үеийн түүхэнд хамгийн их жин хассан хүний хоёрт бичигдсэн байна.
Харамсалтай нь тэрээр нэг жилийн дараа 453 кг-тай болсноор хоёр жил хүрэхгүй хугацааны дараа нас баржээ. Нас барах үедээ тэрээр 262 килограмм жинтэй байсан аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ