Бээжинд илэрсэн шинэ коронавирус бүр илүү "хортой"

"Бээжингийн томоохон захад илэрсэн коронавирус Ухань хот дахь далайн бүтээгдэхүүний захад илэрсэн вирусээс илүү халдвартай байж магадгүй" гэж Уханийн их сургуулийн анагаах ухааны салбарын вирус судлалын хүрээлэнгийн профессор Ян Жаньцю мэдэгджээ.


“Хувьсаж өөрчлөгдөх явцад вирусийн хүний биед нэвтрэх чадвар ихсэж, бас магадгүй суларч ч болох юм. Гэхдээ Синьфади захаас илэрсэн SARS-CoV-2 коронавирус нь Уханийн "Хуанань" захад байсан вирусээс илүү халдвартай хэмээн би үзэж байна" гэж тэрээр “Хуаньцю шибао” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.


"Түүнчлэн нөхцөл байдал вирус тархахад нэрмээс болдог өвлийн улиралд Уханьд халдвар дэгдсэн бол одоо Бээжинд зуны халуун болж байгаа нь өвчин хурдацтай тархахгүй байх" гэж тэрээр хэлжээ.


Мөн тэрээр "Вирус дахин дэгдэж, түүний штамм бий болж буй нь вакцин гаргаж авах судалгааг хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Хэрвээ вирус хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй хамт орж ирсэн нь нотлогдвол, Хятад улс тус оронд ирж байгаа хүмүүсийг хянах болон импортын бүтээгдэхүүнд хорио цээр тавихад илүү анхаарал хандуулах хэрэгтэй болно" гэж  дурдсан байна.




Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ