Эвдэгдээгүй хэвээр буй дэлхийн дээд амжилтууд-Цуврал 4
Аянганд хамгийн олон удаа өртсөн хүн
Аянга нэг буусан газартаа дахин буудаггүй гэсэн яриа байдгийг та мэдэх үү? Хэрвээ та аянга зайлуулагчийг мэддэг бол энэ нь огт худал яриа бөгөөд хүн аянгад цохиулах магадлал амьдралынх нь туршид 15300-д ганцхан байдаг гэнэ. Энэ нь нэлээд ховор тохиолдол юм. Харин Рой Салливан гэдэг хүн аянганд долоон удаа цохиулсан боловч тэр бүртээ амьд үлдэж байжээ.
Иймээс үүнийг “Аянга зайлуугч” хэмээн хочилдог байжээ. Хүн аянганд цохиулсан бол голчлон амь насаа алддаг. Гэтэл Салливан 1942 оноос 1977 онд аянганд долоон удаа цохиулжээ.
Аянганд цохиулах бүртээ тэрээр хэд хэдэн удаа бэртэж, тухайлбал нэг хөлний хуруунуудынх нь хумс, хоёр хөмсөг нь байхгүй болж, үс нь хоёр удаа шатаж, зүүн мөр, хоёр хөл, шагай, цээж, гэдэс нь бас түлэгдсэн байна. Долоон удаа аянганд цохиулаад амьд гарсан тэрээр бүтэлгүй дурлалаас болоод 1983 онд амиа хорложээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ