Трамп: Бид эцэс төгсгөлгүй дайны эрин үеийг дуусгаж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вест-Пойнтын цэргийн академийн төгсөгчидтэй уулзжээ. Энэ үеэр тэрээр "АНУ бусад орны мөргөлдөөнд хөндлөнгөөс хутгалдан оролцож, мөргөлдөөнийг шийдвэрлээд байх бодолгүй байна" гэж мэдэгджээ.

 

Мөн тэрээр "Цэргийнхэн бусад орныг сэргээн босгох биш, харин гадны дайснаас улс орноо хамгаалах ёстой гэсэн тулгуур зарчимд АНУ буцаж орж байна. Бид эцэс төгсгөлгүй дайны эрин үеийг дуусгаж байна" гэж хэлжээ.

 

АНУ дэлхийн цагдаа биш. Гэхдээ хэрвээ улс оронд аюул учирвал АНУ ганц ч минут эргэлзэн тээнэгэлзэхгүй гэж тэрээр онцлон дурдсан байна.

 

АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга генерал Жозеф Данфордын хэлснээр, 2018 онд  Америкийн 300 мянга гаруй цэргийн албан хаагч дэлхийн 177 оронд байрлаж байжээ. Мөн гадаад орнуудад Америкийн 700 гаруй цэргийн бааз байдаг аж.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ