Чөлөөт бөхийн ДАШТ Норвегийн Осло хотод болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд энэ жилийн тэмцээн уралдааны хуваарийн талаар маргаан үргэлжилсээр байна. Коронавирусийн халдвар буураагүй, эмчлэх вакцин гараагүй зэрэг тодорхой бус байдал үргэлжилсээр байгаа тул нарийн хуваарь гаргахад хэцүү байгаа юм.


2020 онд ДАШТ зохион байгуулах саналыг ОХУ гаргасан ч Иран, АНУ дэмжээгүй юм. Харин энэ үед Норвегийн бөхийн холбооноос 2021 онд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ийг зохион байгуулах болсноо зарлалаа. Ийнхүү 2021 оны аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод бөхийн гурван төрлийн дэлхийн аваргын тэмцээн болох аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ