Мэтт Беллами,Элль Эванс нар охинтой болжээ
Английн "Muse"рок хамтлагийн лидер Мэтт Беллами,жүжигчин,загвар өмсөгч,америк бүсгүй Элль Эванс хоёр охинтой болов.Одоогоос долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд Лос-Анжелост мэндэлсэн охиндоо тэд Ловелла Доун гэдэг нэр хайрласан байна.Дашрамд дурдахад 41 настай рок од маань эхнэрээсээ 11 ах бөгөөд тэд 2015 оны хоёрдугаар сараас болзож эхэлсэн аж.Харин 2017 оны 12-р сард амрагийн харьцаагаа олон түмэнд зарлаж,ноднин наймдугаар сард хуримлажээ.Ловелла Доун охин Элль Эвансын хувьд анхны хүүхэд нь бол Мэтт Белламигийн хоёр дахь хүүхэд юм.Рок хөгжимчин маань өмнөх амьдралаасаа нэг хүүтэй.Мэтт Беллами,Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүлийн нэг Кейт Хадсон нарын хүү Бингэм өдгөө есөн настай билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ