Бээжинд дахин онц байдал зарлалаа
Бээжин хотын нэг дүүргийн томоохон захад коронавирусийн халдварын шинэ голомт илэрсний улмаас бямба гарагт онц байдал зарлаж, аялал жуулчлалын төвүүдийг хаажээ.
Хотын баруун өмнөд Фэнтай дүүргийн Шинфади зах дээр 517 хүнээс шинжилгээ авахад 45 хүнээс халдвар илэрсэн байна.
Үүний улмаас Азийн хамгийн том хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах гэгддэг Шинфадиг хааж, 24 цагийн хамгаалалт гаргажээ.
Саяхан тус захаар ороод гарсан хүнсний судлаач хоёр хүнээс халдвар илэрснээр шинэ голомтыг илрүүлсэн байна.
Дүүргийн захиргаа тус захад ажилладаг 10,000 гаруй хүнийг оношилгоонд хамруулахаар болжээ. Шинфади захын вэбсайтад мэдээлснээр тус зах өдөр бүр 1,500 тонн далайн хүнс, 18,000 тонн хүнсний ногоо, 20,000 тонн жимс борлуулдаг гэнэ.
Өчигдрөөс эхлэн Бээжин хотын спортын уралдаан тэмцээнүүдийг зогсоож, Хятадын бусад бүс нутгуудаас ирэх жуулчдын урсгалыг хоригложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ